Sunday, July 28, 2013

Цаазын ялыг Монголд хэрхэн гүйцэтгэдэг вэ ( МАШ НУУЦ )


Монголд цаазын ялыг хэрхэн гүйцэтгэдэг вэ? гэсэн асуулт оньсого хэвээр явдаг. Дээд хэмжээ “авсан” яллагдагчийн ялыг хэрхэн гүйцэтгэх нь улсын нууц, нууцын зэрэглэлд багтдаг тул хэн ч мэдэх аргагүй. Хөгжилтэй болоод ардчилсан оронд цаазын ялыг ихэвчлэн хохирогч, хөндлөнгийн гэрч, улсын яллагчийн өмнө гүйцэтгэдэг. Бид энэ бүхнийг Холливудын алдарт бүтээл “Ногоон бүс" киноноос харж болно. Харин “Цаазын ялыг Монголд яаж гүйцэтгэдэг вэ" гэсэн асуултын хариуг бичихээс өмнө эхлээд бусад орнуудад цаазын ялыг хэрхэн гүйцэтгэдэг талаар хүргэе. 


2012 онд 67 оронд 4024 хүнд цаазаар авах ял оноож, 1527 ялын гүйцэтгэжээ. Энэ бол дэлхийн хэмжээнд нэг жилд бусдын гарт санаатай болон санамсаргүй байдлаар нас барсан хүмүүстэй харьцуулахад дөнгөж 4 хувьд л хүрч байгаа юм. Улс орон болгон өөрсдийн хууль, ёс заншилтайгаа холбож цаазын ялыг гүйцэлдүүлнэ. Жишээ нь Саудын Арабт хэрэгтний толгойг авдаг бол АНУ, Европын оронд цаазын ажиллагааг гүйцэтгэхдээ цахилгаан сандалд суулгадаг аж. Харин дундад зууны үеийн арга болох ялтныг дүүжлэх, шатаах аргыг Бангладеш, Балба, Бирм зэрэг оронд одоо ч хэрэглэдэг.
XX зууны сүүлчээс дэлхийн ихэнх оронд цаазын ялыг гүйцэтгэхдээ тарих аргыг ихээр нэвтрүүлж эхэлсэн байдаг. Бидний хойд хөрш ялт этгээдийнхээ толгойд тугалга зоохоо болиод цахилгаан сандал, тарих, хорт хийн утаагаар ялтныг тамын орон луу илгээдэг аж. Харин өмнөд херш Хятадад ялтныг цааш харуулахдаа тарьдаг гэсэн таамаг байдаг. Учир нь цаазалсны дараа хэрэгтний эд эрхтэнг зардаг эсвэл тусгай тариагаар хагас үхэлд оруулсны хойно эд эрхтэнг бусдад донор болгон өгдөг гэсэн хардлага байдаг Гэвч хятадууд цаазын ялтны эд эрхтэнг худалддаг гэдгээ өнөө хэр хүлээн зөвшөөрөхгүй "Цаазын ял БНХАУ-ийн нууцын зэрэглэлд багтдаг тул энэ талаар мэдээлэл хийхгүй” гэжээ. Исламын шашинтай Арабын орны цаазын ял бол дундад зууны хуучин арга гэхээсээ илүү хүй нэгдлийн нийгмийн аргыг хэрэглэнэ.

Эдгээр улсад заавал хүн алсан, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө цаазын тавцанд гарахгүй. Исламын хуулийг зөрчсөн, Коран судрыг доромжилсон, эхнэр нь нөхрөө хуурсан, нөхөр нь олны өмнө цээж нүцгэн явсан, гахайн мах идсэн, охидоо бэрд буулгахдаа онгон байлгаж чадаагүй гэх мэтийн жижиг шалтгаанаар л аймшигтай харгис аргаар хорвоог орхино. Пакистан, Афганистан, Йордон, Йемен, Нигерийн Баучи муж, Иран зэрэг оронд шүүхээс чулуугаар шидэж гүйцэтгэх шийдвэр гаргасан ч гүйцэтгэсэн тухай мэдээ алга байна. Иран, Хойд Солонгос, Саудын Арабт ялыг олны өмнө гүйцэтгэдэг. Манайд буудаж гүйцэтгэдэг бөгөөд ар гэрийнхэнд нь урьдчилан мэдэгддэггүй, цогцсыг нь өгдөггүй ажээ. 
Цаазын ялыг халах нь олон улсын тавцанд Монголын нэр хүндийг өсгөж, гадаадаас дэмжлэг тусламж авахад дөхөмтэй. Гэвч баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдсэн атаа хорсол, өш хонзон авлига, хүнд суртал, шүүх засаглалын тогтолцоонд шударга ёс алдагдсан, хүмүүсийн ухамсарт хууль дүрмийг сахих дэг жаяг төлөвшихгүй. Ингэж хийсвэр хууль баталж байхын оронд МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онц хүнд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож Улсын Дээд шүүхээс цаазын ял авсан хэрэгтнийг нохой шиг бууддаг аргыг нь өөрчилмөөр санагдана. Дөчөөд оны үед Жамбалдоржийн “Хар хууль” гэж цууд гарсан УБХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баруун солгойгүй цаазаар хороож байсан арга барил өнөө хэр Ардчилсан Монголд хэрэгжээд байгаа нь ичгүүртэй. 

Ингээд Монголд цаазын ял хэрхэн гүйцэтгэдэг талаар гэрчүүдээс асууж, судалж мэдсэнээ өгүүлье.
Улсын Дээд шүүхээс цаазын ял авсан хэрэгтэн МУ-ын Ерөнхийлөгчөөс амь гуйх эрхтэй. Сонирхуулж хэлэхэд манай дөрвөн Ерөнхийлөгчөөс хамгийн их хүний амь хэлтрүүлсэн нь нэгт П.Очирбат, хоёрт Ц.Элбэгдорж, гуравт Н.Энхбаяр алуурчдад хамгийн хатуу байр суурин дээр зогссон нь Ерөнхийлөгч Н. Багабанди байжээ. Хэрэв 45 хоногийн дотор МУ-ын ерөнхийлөгч цаазын ялтанд өршөөл үзүүлбэл тэрбээр 30 жил гянданг “барж" эрх чөлөөг олж авна. Хүн амины хэрэг үйлдэж, онц хүнд хэрэг удаа дараа үйлдсэн этгээд анхан шатны шүүхээс авахуулаад давж заалдсаар Ерөнхийлөгчид амь амьдралаа даатгадаг Дээд шүүхийн шийдвэр хяналтын шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн хариу өгвөл хэрэгтэнг ганцаарчлах өрөө буюу тусгай камерт хорино. Хуучин Ганцхудагийн шалганы ар буюу эмэгтэйчүүдийн камерын эсрэг талд цаазын ялтны өрөөнүүд байлаа. Гарт нь гав. хөлөнд нь дөнгө хийдэг. Ерөнхийлөгч амь хэлтрүүлэх болов уу, үгүй болов уу хэмээн 45 хоногийн нас үлдсэн тэд тавагтай хоол цайгаа нохой шиг долоож иднэ.

Ихэнх нь хагас солиорлын байдалд ордог тул Ганцхудагийн эмч нар найман цаг тутам хагас унтуулах, тайвшруулах тариа хийнэ. Эхэндээ ч цаазын ялтнууд хүнтэй ярихтайгаа, босч суугаад морь харах чадалтайгаа байдаг, камерын хянахаар хоол унд, унших сонингоо аваад л. Гэвч 45 хоног гэдэг харвасан сум шиг өнгөрдөг тул сүүлийн арав хоногт тэдний хувьд маш хүнд өдрүүд угтана. Шөнө дунд цаазын ялыг гүйцэтгэх нууц дүрэмтэй. Хэн хэзээ цаазлагдах нь маш нууц. Ганцхудагийн 1000 сэжигтэн, яллагдагч дуг нойрондоо унтаж байхад ганцхан “тусгайгийн" өрөөний хаалга чихран дуугарахад "цаасан буу" сонссон 10-12 хэрэгтэн год хийн өндийнө. “За өнөөдөр хэний ээлж вэ? Бурхан минь, бурхан минь би л биш шүү" хэмээн амандаа шивнэлдээд. Насанд хүрээгүй охидыг хүчиндэж бузар дур хүслээ хангаж байхдаа тэдний амнаас "Бурхан минь” гэдэг уг унасан болов уу. Бусдын амь насыг санаатайгаар, онц хүнд харгис аргаар хороож байхдаа тэдний толгойд бурхан, там диваажин гэдэг үг орсон болов уу гэж бодох үе зөндөө.

Гэхдээ л тэд ноход биш хүн учраас хэн ч харсан өрөвдөнө. Миний ээлжин дээр тусгай камерт хоригдож байгаа 10 хэрэгтний 9 нь “Ариун Библи" уншина. Аврагдах гарц байхгүй. яг одоо л тэнгэрлэг бурхан тэдэнд маш их хэрэгтэй, бас эрэлт хэрэгцээтэй байдаг юм билээ. “Ариун Библи”-ээ байг гэхэд ядаж бурхны сургаал атгаад, амандаа “Ум мааний бад ми хум” гэж хэлээгүй этгээд бол Дамчин-Осорын Энхболд байлаа. Хүн амины цуврал алуурчин тэрбээр үхэлдээ аль хэзээний бэлтгэлтэй, бусдыгаа бодвол тайван байх нь бүүр ч зэвүү хүргэнэ. Тас хар үстэй орсон залуус 45 хоногийн дотор Э Бат-Үүл баатар шиг цэл буурал болдог. 
Библиэсээ салахгүй байнга л бурханыг магтан дуулна. Уйлж орилно гэж номгүй. Шат шатны шүүхээс цаазын ял буюу “цаасан буу" сонссон болохоор нулимс нь ширгэж хатдаг бололтой. Хааяа нэг сэмхэн камерийн хянахаар шагайхад зогсоо зайгүй гар хангалга хийж байгаа хэрэгтнүүд ч зөндөө. Гар нь cap гаруй гавтай байдаг болохоор суга нь хөлсөндөө өмхийрч хачин эвгүй үнэр үнэртэнэ. Харуулууд энэ үнэрт нэг л мэдэхэд дасчихсан байдаг байжээ Хаалганы чихрах дуу, хүний хөлийн чимээг сонсоод олон ч гэмт нүгэлтний зүрх нь хагарч, даралт нь ихсэж үхсэнийг Ганцхудагт 13 жил алба хаасан ахлах ахлагч миний бие бишгүй л харж байлаа.

Ер нь даралт ихтэй зүрх муутай хүмүүс 45 хоногийн ард гардаггүй юм даа. Үхэхдээ өтгөн шингэнтэйгээ холилдож үхнэ. Намайг Ганцхудаг буюу Хорих-461 дүгээр ангиас сайн дураараа халагдахаас долоо хоногийн өмнө подвальд камерт хоригдож байсан Баянхошууны Батаагийн Батчулуун цамцаа цуулж олс бэлтгээд өөрийгөө боомилж хөнөөсөн хэрэг гарч байлаа. “Би хэзээ ч нохой шиг ар дагзандаа буудуулж үхэхгүй Ёстой хоншоортой үхэх болно!" хэмээн халхын олон овгорууд камертаа өөрийгөө боомилж зарим нь хор, хүчил уугаад үхэж байсан юм. Тэдний хувьд эцсийн найдвар бол Бурхан бас Ерөнхийлөгч юм. Ерөнхийлөгч өргөдлийн хариуг өгөөгүй бол 45-50 хоногийн дараа хэрэгтнүүдийн зам шулуудсан гэсэн үг. 
Ойролцоогоор шөнийн 2-3 цагийн үед цаазын ялтныг Ганцхудагаас авч гардаг. Энэ үед мөрдөнгийн тог 20-30 минут тасрана. Хэдхэн мөчийн дараа буудуулах гэж буй тэд орилж бахирч, эсэргүүцэл үзүүлэх боломжгүй. 

Яагаад гэвэл тэдний биед хагас унтуулах тариаг эмч нар өндөр доозоор шахсан байдаг. Толгойд нь хар уут углаастай. хоёр талаас нь бахим биетэй хар нүдний шилтэй тусгайгийнхан гэмээр залуус авч гараад номергүй УАЗ- 469 машинд оруулдаг. Нийт 3-5 номер дугааргүй машин ирж зогсдог тул аль машинд цаазын ялтан орсон нь тодорхой бус Өмнөх өдөр нь цаазын ялтныг хөнөөх газрыг Ганцхудагийн аж ахуйн ялтнаар ухуулсан байдаг. Хэрэгтэнг цаазлахад улсын яллагч, тогтоол гүйцэтгэгч, гэрч, эмч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцоно. Цаазлахын өмнө хэрэгтний толгойд угласан даавууг хуу татан авч улсын яллагч:

-МУ-ын иргэн та.. эрүүгийн хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож... ЭХ- ийн тусгай ангийн 91 дүгээр зүйл ангийн... цаазаар авах ялыг гүйцэтгэхээр.... цаазалсугай" гэхэд тогтоол гүйцэтгэгч хэрэгтний дагзанд араас нь гурван удаа дуу намсгагчтай буугаар буудна. Үхсэн эсэхийг эмч шалгаад дараа нь ухаж бэлдсэн нүх рүү шидээд булдаг аж. Хүчтэй тариа тарьсан болохоор эсэргүүцэх нь бүү хэл буудуулж байгаагаа ч мэддэггүй гэсэн. Сүнс нь аль эрт одсон байдаг биз. Цаазын ялыг гүйцэтгэсэн хүн тэндээсээ шууд 72 цаг саатуулагдана. 

Энэ хооронд Дээд Шүүхээс цагаатгасан тогтоол авчирч, тогтоол гүйцэтгэгч суллагддаг. Тогтоол гүйцэтгэгч цаазын ял үйлддэг гэдгээ ах дүү, эхнэр хүүхэд, ойрын төрлийн хэнд ч хэлэх ёсгүй. Хэрэв тэрбээр цааз гүйцэтгэдгээ мэдэгдвэл улсын нууц задруулсан хэргээр 10-22 жилийн ял авна. Монгол дахь бохир бүдүүлэг хүнийг цаазлах арга ердөө л энэ. Миний хэлэх гэсэн хамгийн гол санаа бол цаазын ял авсан этгээдийг булах нүхнийх нь хажууд нохой шиг буудах нь зөв үү гэдгийг эрхэм ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, ХЗ сайд Х.Тэмүүжин, ШШГЕГ-ын дарга хурандаа Д.Ядамдорж нар бодолцоно буй зай.

Хорих-461 дүгээр ангийн харуул асан цагдаагийн ахлах ахлагч Д

0 comments:

Post a Comment