Saturday, August 8, 2015

Battlefield шинэ цуврал 2016 онд гарна

Battlefield 4 нь 2013 оны хамгийн их хүлээлгэсэн тоглоом байсан ч гарах үедээ маш их зэмлэлийг хүртсэн юм. Учир нь тоглогчид Multiplayer төрлийг муу болсон гэж шүүмжилсэн. Хэдэн сарын дараа сүлжээнд холбогдон тоглоход алдаа гарсан. Энэ алдааг мэдэж байсан мөртлөө гаргасан гэж (EA) хувьцаа эзэмшигч нарыг шүүхэд өгч байсан. Энэ хэрэг намжсаны дараа Battlefield Hardline-г хөгжүүлж эхэлсэн байна. Энэ тоглоом нь ерөөсөө л цагдаа болон хулгайч гэсэн байдлаар Multiplayer төрлийг илүү хөгжүүлсэн. Battlefield Hardline эерэг үнэлгээ авсан ч хүмүүст энэ цуврал цаашид хаашаа чиглэх бол гэдэг их сонирхолтой байлаа. EA /Electronic Arts/ одоогийн гүйцэтгэх захирал Blake Jorgense хэлэхдээ 'first-person shooter' төрлийн тоглоомыг өөрсдийн гаргах тоглоомд гол төрлөө болгоно гэсэн бөгөөд энэ жил бол Star Wars Battlefront бол дараа жил Battlefield шинэ хувилбарыг гаргахаар төлөвлөж байгаа. Харин дараагийн гарах цувралд буцаад цэргүүдийн талаар гарах бөгөөд Дэлхийн II дайны сэдэвтэй болж магадгүй юм.

0 comments:

Post a Comment