Дэлхийн гар утасны зах зээлд хүч түрэн гарч ирсэн Хонг Конгийн компани бол OnePlus юм. Тэд ердөө жил гаруйн өмнө өөрийн нэрийн OnePlus One утасаа олон нийтэд танилцуулсан бөгөөд жилийн дотор 1.6 сая ширхэг утсыг дэлхийн зах зээлд борлуулжээ. Харин тэд цоо шинэ OnePlus Two утасаа олон нийтэд танилцуулж, худалдаанд гаргахад бэлэн болгожээ. Тэдний энэхүү шинэ бүтээгдэхүүн 5.5 Инчийн 1080 пиксел дэлгэцтэй. Qualcomm Snapdragon 810 процессор, 16 GB багтаамжтай 3GB Ram-тай, эсвэл 64GB багтаамжтай 4GB Ram-тай гэсэн 2 сонголтоор гарч байгаа юм. Тэдний өмнө гаргасан OnePlus One утас л гэхэд iPhone 6 Plus утасны үзүүлэлттэй ижил түвшинд байсан бөгөөд үнийн хувьд ухаалаг утасны зах зээлд хамгийн доод үнийг тогтоож чадсан юм. Тэдний эхний бүтээл нь одоо вебсайт дээрээ 249$-оор зарагдаж байгаа бол шинэ бүтээл болох OnePlus Two утас нь 329-389 $-оор зарагдах юм байна. 8-р сарын 11-ээс эхлэн Америкийн зах зээлд OnePlus Two утас зарагдаж эхлэх юм.
• Бүтэн HD гаралттай 5,5 инчийн дэлгэц
• Өндөр хүчдэлийн найман цөмтэй Snapdragon 810 процессор
• Android 5.1 Lollipop дээр суурилсан Oxygen OS үйлдлийн систем
• 13 мегапиксельтэй үндсэн болон 5 мегапиксельтэй урд камер
• Хоёр SIM карт унших боломж
OnePlus Two-гийн гадна корпусыг хөнгөн цагаан болон магнийн хольцоор хийсэн нь бат бөхөөс гадна маш хөнгөн болгожээ. Дээр нь худалдан авагч энэхүү утсанд таван төрлийн гадаргуу сольж хэрэглэх боломжтой юм байна.
Never Settle
0 comments:
Post a Comment